Бидний тухай

Манай компани 2007 онд байгуулагдсан 100хувь Монгол компани. 2010 оноос хойш Mongolgps.com GPS хяналтын системийг боловсруулан тасралтгүй шинэчлэн хөгжүүлэж байна. Энэхүү системийг Монгол Улсын 200 орчим компани үйл ажиллагаандаа ашиглаж 5,000 орчим автомашиныг 24 цагийн туршид тасралтгүй хянаж байна.

Манай компаний нийтийн тээврийн шинэчлэлд оролцсон түүх :

2011 онд "Автобус нэг" ОНӨААТҮГ ийн 120 автобусанд GPS, түлш зарцуулалт, камерийн хяналтын систем суурьлуулсан. Рэйс цагийн гүйцэтгэлийг автоматаар тооцоолох програм хангамж боловсруулан хүлээлгэн өгсөн нь өнөөдрийг хүртэл гэмтэл сааталгүй ажиллаж байгаа.

2012 онд энэ төслийг "Цахилгаан тээвэр" ОНӨААТҮГ -ийн 30 автобус, 30 тролэйбусанд суурьлуулсан. Монголд анх удаа автоматаар буудал зарлах төхөөрөмж хийсэн.

2013 онд Монголд анх удаа автобусны буудал дээр мэдээллийн самбар, UB Bus гар утасны аппликэйшн болон Цахим төлбөрийн систем боловсруулан хийж Э.Бат-Үүл дарга болон Нийтийн тээврийн газрын дарга Ч.Энхбат болон албаны хүмүүст үзүүлэж танилцуулсан.

2014 онд Улаанбаатар хотоос зарлагдсан "Нийтийн тээврийн ухаалаг төлбөрийн систем удирдлага хяналтын систем" нэвтрүүлэх сонгон шалгаруулалтанд оролцсон боловч тухайн үеийн Нийслэлийн хөрөнгө оруулалт эрхэлсэн орлогч дарга Батаа ахлагчтай ажлын хэсэг Солонгосчуудын /Дата карт консерциум/ төслийн сонгож манай төсөл ялагдсан.

Улаанбаатар смарт карт компаний хэрэгжүүлж байгаа төсөл нь тухайн үед манай компаний санал болгосон төслөөс хэд дахин муу бөгөөд програм хангамж нь алдаа дутагдалтай, тоног төхөөрөмж нь эвдрэлтэй байгаа боловч өнөөгийн нийслэлийн дарга нар үүнийг чадах чинээгээрээ хамгаалан хаацайлаж байна.

Манай харилцагчид